Голомтын бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад тусламж үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-09-29 17:14:43

Төв аймгийн Улаан загалмайн хорооноос малын халдварт өвчний голомтын бүсэд хорио цээрийн дэглэм ажиллаж байгаа нийт 50 албан хаагчид эд материалын тусламж үзүүллээ.

Тусламжид дулаан хөнжил, гудас, хувцас, ариун цэврийн хэрэглэл зэрэг эд материал багтаж байгаа аж.  Тусламжийг тус аймгийн Онцгой байдлын газарт хүлээн авсан байна. 

Одоогийн байдлаар Баян, Баянцагаан, Баянжаргалан, Мөнгөнморьт, Баянхангай зэрэг суманд малын гоц халдварт цэцэг болон шүлхий өвчний дэгдэлттэй байгаа юм.

Аймгийн Онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудаас томилсон ажлын хэсэг 15 хяналтын цэгт хяналт, шалгалт, хорио цээрийн дэглэмийг тогтоон ажиллаж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ