Тавь гаруй суманд мөсөн зудын нөхцөл бүрджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Энэ сарын дунд арав хоногийн байдлаар 13 аймгийн 58 суманд цасны нягт 0.35-0.68 г/см3 хүрч мөсөн зудын, зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөлд 17 аймгийн 139 сум, 18 аймгийн 69 сум, нийслэлийн 2 дүүрэг цагаанаар зудархуу байна.
Увсын Өндөрхангай, Наранбулаг, Завханы Отгон, Говь-Алтайн
Есөнбулаг, Тонхил, Дэлгэр, Баянхонгорын Баянхонгор, Баацагаан, Баян-Овоо,
Хөвсгөлийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Архангайн
Жаргалант, Хайрхан, Эрдэнэмандал, Тариат, Цахир, Өлзийт, Батцэнгэл, Төвшрүүлэх,
Цэнхэр, Хангай, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан,
Богд, Булганы Рашаант, Төвийн Заамар, Баянхангай, Лүн, Эрдэнэсант, Дундговийн
Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр, Дорноговийн Иххэт,
Өргөн, Дэлгэрэх, Хэнтийн Баянмөнх, Дархан, Баянхутаг, Галшар, Сүхбаатарын
Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран,
Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.68
г/см3 хүрч мөсөн (төмөр) зудтай
байгаа аж.
Баян-Өлгийн Сагсай, Булган, Цэнгэл, Дэлүүн, Увсын
Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст,
Цагаанхайрхан, Зүүнхангай, Тариалан, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн
Тайшир, Эрдэнэ, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Дарив, Шарга, Бугат, Бигэр, Цээл,
Чандмань, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Асгат, Улиастай, Цэцэн-Уул,
Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл,
Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац, Шилүүстэй, Тэлмэн, Идэр, Баянхонгорын
Бууцагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Галуут, Жаргалант, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ,
Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянзүрх, Бүрэнтогтох, Рашаант, Алаг-Эрдэнэ, Архангайн
Цэцэрлэг, Өндөр-Улаан, Өгийнуур, Их-Тамир, Чулуут, Хашаат, Хотонт, Булган,
Эрдэнэбулган, Өвөрхангайн Богд, Төгрөг, Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр,
Бүрд, Бат-Өлзий, Тарагт, Арвайхээр, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн,
Сайхан, Хишиг-Өндөр, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Түшиг,
Цагааннуур, Баянгол, Алтанбулаг, Төвийн Өндөрширээт, Бүрэн, Алтанбулаг,
Баян-Өнжүүл, Угтаалцайдам, Батсүмбэр, Эрдэнэ, Жаргалант, Борнуур, Цээл,
Баянцогт, Архуст, Баянжаргалан, Аргалант, Дорноговийн Айраг, Сайхандулаан,
Алтанширээ, Сайншанд, Хатанбулаг, Даланжаргалан, Дундговийн Сайхан-Овоо, Хулд,
Луус, Баянжаргалан, Өндөршил, Дэрэн, Дэлгэрцогт, Гурвансайхан,
Дэлгэрхангай, Өмнөговийн Манлай, Хэнтийн Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр,
Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Мөрөн, Норовлин, Хэрлэн, Дорнодын Матад,
Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Халхгол,
Баяндунд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрджээ.
Мөн Баян-Өлгийн Цагааннуур, Алтай, Увсын Завхан, Бөхмөрөн,
Ховдын Эрдэнэбүрэн, Мөст, Говь-Алтайн Дэлгэр, Цогт, Халиун, Төгрөг, Алтай,
Завханы Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Баянхонгорын Бөмбөгөр, Жинст,
Баянлиг, Эрдэнэцогт, Баянбулаг, Хүрээмарал, Заг, Гурванбулаг, Өвөрхангайн
Гучин-Ус, Баянгол, Хөвсгөлийн Цагааннуур, Эрдэнэбулган, Булганы Баян-Агт,
Могод, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон, Бүрэгхангай, Орхоны Жаргалант,
Баян-Өндөр, Сэлэнгийн Зүүнбүрэн, Орхонтуул, Орхон, Баруунбүрэн, Хушаат,
Сант, Шаамар, Дархан-Уулын Орхон, Төвийн Баянчандмань, Баян, Баянцагаан,
Зуунмод, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Сэргэлэн, Дэлгэрхаан, Улаанбаатарын Тэрэлж,
Багануур, Дундговийн Говь-Угтаал, Өмнөговийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Ханхонгор,
Даланзадгад, Сэврэй, Баяндалай, Дорноговийн Эрдэнэ, Хөвсгөл, Мандах,
Хэнтийн Биндэр, Батширээт, Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан,
Чулуунхороот, Хэрлэнд цагаанаар зудархуу байгааг ОБЕГ мэдээллээ.