Сэлбэ голын 100 орчим мянган тонн мөсийг Туул гол руу зөөж тээвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-27 11:51:34

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын халиа тошин үүсээд буй 35 байршлын мөсийг энэ сарын 20-ноос эхлэн зөөж байгаа юм. Өчигдрийн байдлаар, Сэлбэ голын 97200 тонн мөсийг Туул гол руу тээвэрлээд байна. 


Нийслэлд сүүлийн 30 жилийн дунджаас ахиу хур тунадас орлоо. Олон жилийн дунджаар нийт нутаг дэвсгэрийн 50 хувьд цас тогтдог байсан бол энэ жил 70-80 хувь нь цастай байгаа. Хөрсний ус өмнөх жилүүдийнхээс 2-3 дахин нэмэгдэх эрсдэлтэй нөхцөл байдал үүссэнийг ЦУОШГ-аас анхааруулж байна. Цаг агаар огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, шар усны үер буух аюултай тул үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоосныг ОБЕГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ