ОРХОН: Түр хамгаалах байрны барилгын ажил 79 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-03-01 16:56:48
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд нийгэм дэх эрэгтэй, эмэгтэй  хүмүүсийн тэгш оролцоог хангах, жендэрийн үзэл баримтлалыг бүх түвшинд бодлогоор дэмжин ажиллах зорилгоор Орхон аймаг өнгөрсөн онд 14 үйл ажиллагаанд 60 сая төгрөг зарцуулжээ.


Үүнд, иргэд олон нийтэд жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, жендэрийн тэгш  байдлыг хангах зорилгоор бүлгийн болон олон нийтийн 36 удаагийн сургалт зохион байгуулж 22 мянган иргэнийг хамруулсан байна.


Мөн БОЭТ-д эрчүүдийн кабинетыг орон нутагт анх удаа байгуулж, хүний нөөц, багаж, тоног төхөөрөмжийг нь шийдвэрлэжээ. Тус кабинетад 180 сая төгрөгөөр дуран авч өгснөөр Улаанбаатар луу зорчих иргэдийн урсгалыг 30 хувиар бууруулсан байна.


Түүнчлэн, жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх зорилгоор түр хамгаалах байр барьж байна. Улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгөөр барьж буй уг барилгын ажил 79 хувийн гүйцэтгэлтэй байна.   

Холбоотой мэдээ