ӨНӨӨДӨР: “Уул уурхайн хөрөнгө оруулалтын эдийн засаг дахь нөлөө” судалгааг танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ![](/files/65e477129d623.jpeg)
Улаанбаатар,
2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 4-ний даваа гарагт
болох зарим үйл явдлын тойм:
09.00
цагт: АТГ-т: Авлигын улмаас хулгайлагдсан хөрөнгийг буцаах
сэдвээр НҮБ-ын төлөөлөгч нар оролцсон олон улсын бага хурал эхэлнэ. Хурал 3
өдөр үргэлжилнэ. Утас 8075-0912.
09.30
цагт: СТӨ-нд: “Монголын боловсролын хувирган өөрчлөлт"
үндэсний чуулган болно.
11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлд: Монгол Улсын шүүхийн 2023 оны шүүн таслах
ажиллагааны нэгдсэн дүн, олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлнэ.
Утас:
999-58284. 9908-0827.
“ЗМ” сонины мэдээллийн төвд:
11.00
цагт: Намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт өгөх санал: “ЭТТ”-н
99 хувь, стратегийн орд газруудын 33 хувийг мөн иргэддээ өгөх, “Иргэдээ
бодлогын хүчээр баяжуулах арга зам”-ын талаар Үндсэн хууль тогтоогчдын
холбооноос мэдээлэл хийнэ.
11.30
цагт: АН-ын анхан шатны гишүүдийн төлөөллөөс “УИХ-ын гишүүд,
намын дэргэдэх байгууллагын дарга нар, луйварчдыг жагсаалтад оруулахыг
эсэргүүцэж байна” сэдвээр мэдээлнэ.
12.00 цагт: УДБЭТ-т: Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин "Макбет" дуурийн тоглолтын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.
12.00 цагт: ”Нью Хорризонс Монкон” оффист: “Ondo space” компанийн бүтээсэн хиймэл дагуул дэлхийн тойрог замд гарахад бэлэн болсон талаар мэдээлнэ.
14.00-16.00 цагт: Баянзүрх дүүргийн Соёлын ордонд: Охидын эрхийн “Because I am a Girl” чуулган болно.
12.30-14.00
цагт: СЭЗИС-д: “Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө
оруулалтын Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө” судалгааны тайланг
танилцуулна. (Сэтгүүлчид зөвхөн бүртгэлээр оролцоно).
13.00
цагт: Нийслэлийн 71-р дунд сургуульд: "Монголын гэрэлтэй ирээдүй"
төслийн нээлттэй. Утас: 8809-9118.
-Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд: “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.
-“Оюутолгой” компанийн хариуцлагатай уул уурхайн чиглэлээрх “Байгаль орчны сайн туршлага хуваалцах хөтөлбөр”-ийн бүртгэл, шалгаруулалт эхэлнэ.
-Оюутан цэргийн бүртгэл үргэлжилж байна.