СЭЛЭНГЭ: Ихэнх сумын нутгаар энэ сарын 15, 16-нд цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2024 оны гуравдугаар
сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн нутгаар өнөөдөр багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур шөнөдөө -13...-18 градус, өдөртөө +4 дулаанаас...-1
градус хүйтэн байна.
Сүхбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд
5-10 метр. Агаарын температур шөнөдөө -13-15 градус, өдөртөө +1+3 градус дулаан байна.
Энэ сарын 12-16-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар 15, 16-нд
ихэнх сумын нутгаар цас орно.
Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө -14-19 градус, өдөртөө +3 дулаанаас..-2 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
12 цаг

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
15 цаг