Хонгор сум 33 мянган тонн хадлан бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-01 20:35:58

Хонгор сум энэ жил 35 мянган тн байгалийн хадлан авахаас 33 мянган тонныг нь авч хадлан бэлтгэх ажил дуусах шатандаа оржээ. Тус сумын гурван багийн 776 малчин, мал бүхий өрхийн нийт 182,5 мянга гаруй толгой мал өвөлжиж хаваржина.

Сумын нөөцөд 3600 орчим боодол өвс хадгалагдаж байгаа бол 1000 боодлыг нэмж нөөцлөнө. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд тус сум 49 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 25 ажил нь бүрэн хийгдэж одоогоор 17 ажил гүйцэтгэлийн шатанд үргэлжилж гурван ажил ондоо багтаж хийгдэх боломжгүй. Энэ нь 14 дүгээр сургуулийн дотуур байрны сантехник, дээврийн засвар, уг сургуулийн гал тогооны их засвар болон сумын Уурын зуухны нөөц цахилгаан эх үүсвэрийг бий болгох зэрэг ажлууд хөрөнгө мөнгөнөөс шалтгаалж энэ онд хийгдэх боломжгүй болсон учир “Өвсний үндэс” хөтөлбөрт хүсэлт тавиад байна гэж сумын Засаг дарга П.Баттөр ярилаа.

Мөн сумын цэвэрлэх байгууламжийн засвар 10 дугаар сарын 15-нд дуусна гэлээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ