Улаанбаатар-Хөх хотын чиглэлд галт тэрэг аялж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-15 11:24:16

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Хөх хот, Хөх хот-Улаанбаатар чиглэлд олон улсын зорчигчийн галт тэрэг өнөөдрөөс аялж эхэллээ. 


Долоо хоног бүрийн даваа, баасан гарагт аялах уг галт тэрэгний нэг талын тасалбарын үнэ 323.700 төгрөг байна. Харин хүүхэд нэг талдаа 246 мянган төгрөг байх юм. Тус чиглэлд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ болон Хятадын төмөр замын /КЖД/ галт тэрэг ээлжилж аялна.


УБТЗ галт тэрэг Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг эхний аялал өнөөдөр орой 20:22 цагаас Улаанбаатараас хөдөлж, маргааш оройн 21:29 цагт Хөх хотод хүрэх юм. Харин Хөх хот-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг энэ сарын 18-нд Хөх хотоос хөдөлж, 20-нд Улаанбаатарт ирнэ.


КЖД галт тэрэг: Хөх хот-Улаанбааатар чиглэлийн олон улсын галт тэрэгний эхний аялал өнөөдөр Хөх хотоос хөдөлж, энэ сарын 17-нд Улаанбаатарт ирнэ. Улмаар Улаанбаатараас 18-нд хөдөлж, 19-нд Хөх хотод очно. 

Холбоотой мэдээ