“Уул уурхайн 7 хоног-2024” чуулганыг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-19 17:00:05

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монголын уул уурхайн үндэсний ассоциац болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран “Уул уурхайн 7 хоног 2024” үйл ажиллагааг ирэх 10 дугаар сарын 7-13-нд зохион байгуулахаар болжээ.


Уг чуулганы үеэр манай улсын уул уурхайн салбарын өсөлт, шинэ төслүүдийн эрэлтэд тулгуурлан “MinePro 2024” үзэсгэлэнг зохион байгуулна. Үзэсгэлэнд олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, уул уурхайн төслүүд, глобал зөвлөх үйлчилгээний болон ханган нийлүүлэгч компаниудыг оролцуулах юм.


Үзэсгэлэнгийн үеэр:

-Төслийн болон бараа бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотой гадны болоод дотоодын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтийн боломжуудын талаарх танилцуулга хөтөлбөр,

-Олон улсад нэр хүнд бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгч фирмүүдийн танилцуулга хөтөлбөр,

-Худалдан авалтын өмнөх брэнд хоорондын иж бүрэн үнэлгээг хийх, бодит ажлын талбар дээрх техникийн ажлын бүтээлээ танилцуулах хөтөлбөр,

-Олон улсын худалдааны агентлагууд тухайн орны гадаад худалдааны бодлого, хэрэгжүүлж буй төслүүдийн танилцуулга хөтөлбөр,

-Уул уурхайн төслийг хэрэгжүүлэгч компаниудын худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 2025 оны төлөвлөгөө, ханган нийлүүлэгч нарт тавих шаардлага, процесс зэргийг танилцуулна.


“MinePro-2024” үзэсгэлэнд оролцох хүсэлтэй байгууллагууд www.partnership@minepro.mn хаягаар бүртгүүлж, заавар авч болох ажээ. “Уул уурхайн 7 хоног” болон “MinePro-2024” Налайх дүүрэгт болох юм байна.  

Холбоотой мэдээ