ДОРНОД: М.Экей баатрыг орос, монгол хоёр туслахынх нь хамт мөнхөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-19 17:37:13

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар Мазимын Экей, түүний орос, монгол хоёр туслахын шарил байсан газарт 2008 онд хөшөө босгосон байдаг. Энэ хөшөөг 21 аймгийн ЗДТГ-ын дарга нарын санаачилгаар, Баян-Өлгий аймгийн дэмжлэгээр бүтээж, Халхголын хөвөөнд босгосон юм.


Халхголын дайны 80 жилийн ойгоор М.Экей баатрын хоёр туслахын нэрийг Батлан хамгаалахын төв архивын баримтад тулгуурлан олж тогтоосон байна. Монгол туслах нь Өвөрхангай аймгийн Дэлгэрэх сумын харьяат, 17 дугаар морьт хорооны 4-р сумангийн тасгийн дарга З.Цоодол, орос туслах нь 17 дугаар морьт хорооны сургагч Иванов нар байжээ. Тэд 1939 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ширүүн тулалдаанд эрэлхгээр тулалдаж 20 гаруйхан настайдаа амиа алдсан түүхтэй.


Нутгийнхан “Баатрын хөшөө” хэмээн хүндлэн ярьдаг энэ хөшөө Их бурхантын хөндийгөөс урагш гурван км-т бий.

Холбоотой мэдээ