ХОВД: Цагдаагийн байгууллагад зургаан автомашин олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-20 13:38:48

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/ Ховд аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах үүднээс зургаан автомашин олголоо. 


Ингэснээр алба хаагчид хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх, бусад албаны үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах боломж нэмэгдсэн байна. 


Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн зургаан автомашиныг энэ сарын 18-нд албан ёсоор хүлээлгэн өгөв. Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг олгосон байна. 


Цагдаагийн байгууллагад 200 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж, орон нутгийнхаа иргэдийн аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө хөдөлмөрлөж байна.   

Холбоотой мэдээ