УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв.
Бүлгийн хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл дээр гишүүд голчлон байр сууриа илэрхийлсэн байна.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын дарга М.Энхболдод өнгөрсөн сарын 30-нд өргөн мэдүүлсэн.
Хуралдаанаар тус төсөл дээр ямар асуудал ярьсан талаар өнөөдөртөө мэдээлэл хийсэнгүй. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан одоо Төрийн ордонд үргэлжилж байна.
Б.Туул