АТГ Сонгуулийн ерөнхий хороонд зөвлөмж хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-10-03 15:48:59

Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас Сонгуулийн ерөнхий хороонд зөвлөмж хүргүүллээ. 

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үеэр Авлигатай тэмцэх газарт сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх өргөдөл, гомдол цөөнгүй ирсэн юм. Тэдгээрийн дийлэнх нь нийтийн албан тушаалтны сонирхлын зөрчлийн хуулиар хүлээсэн нийтлэг үүрэг болон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, албан тушаалтнууд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн гэсэн агуулгатай байв. 

Тиймээс сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа дээр дурдсан зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүргүүлсэн зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс хүслээ. 

Б.Туул

Холбоотой мэдээ