БАЯН-ӨЛГИЙ: Даян нуурт олноор үхсэн загасыг устгах ажлыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-03 09:17:12

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт орших Даян нуурын баруун эрэг орчимд олон тооны загас үхсэн талаар өмнө нь мэдээлсэн.


Тухайн газарт Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны ажлын баг өчигдрөөс ажиллаж байна.


Ажлын багаас өгсөн мэдээллээр, Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүс болох Даян нуурын ус гүн хөлдсөний улмаас эрэг дагуух хонхор хэсэг газарт загас олноор цугларч, улмаар амьдрах орчин нь хүчилтөрөгчийн дутагдалд орсноор олноор үхсэн байна.


Үхсэн загаснаас дээж авч удахгүй Биологийн хүрээлэн рүү явуулж нарийвчилсан шинжилгээ хийлгэх аж. Одоо ажлын баг, идэвхтэн байгаль хамгаалагч нартай хамтран нуурын үхсэн загасыг цэвэрлэн хуурай газарт гаргаж, устгах ажлыг зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ