ОХУ, Монгол Улсын АБЗ-ийн нарийн бичгийн дарга нар уулзлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАСТАНА, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /TASS/. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Алтангэрэлийн Бямбажаргал нар мягмар гарагт уулзлаа.
Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын 19 дэх удаагийн уулзалтын өмнө хоёр тал ажлын уулзалт хийжээ. Монгол Улс нь тус байгууллагад ажиглагчийн статустай.
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, хоёр тал аюулгүй байдал, эдийн засгийн салбар дахь Орос-Монголын хамтын ажиллагааны асуудлуудыг хөнджээ. ШХАБ үүсэн байгуулагдсанаас хойших 20 жилийн хугацаанд Монгол Улс нь Евразийн орон зайд идэвхтэй тоглогч гэдгээ нотлон харуулсан гэж талууд үзээд тус байгууллагын хамтын ажиллагааны механизмд Монголын тал цаашид идэвхтэй оролцох хэтийн төлөвийг хэлэлцсэн байна.