Г.Маралмаагийн шүүх хурал үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-07 17:38:17

4 настай охины амийг бүрэлгэсэн Г.Маралмаа, Т.Цогт нарыг шүүх хурал өнөөдөр өглөөний 10:00 цагт эхэлсэн. Хурал эхлээд удаагүй байхад шүүгдэгч нарын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж хурал завсарласан ч Г.Маралмаа ухаан алдаж, түүнийг тусгай өрөөнд оруулан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.

Өмгөөлөгч нарын хүсэлт нь  Шүүх бүрэлдэхүүнээс татгалзах эрхзүйн үндэслэл байгаагүй тул хурал цаашид үргэлжлэхээр болсон юм. Улсын яллагч шүүгдэгч нарын яллах дүгнэлтийг танилцуулж байх үед Г.Маралмаагийн бие дахин муудсан тул Яаралтай түргэн тусламж дуудлаа. Эмч нар түүний биед үзлэг хийж "Г.Маралмаагийн биеийн байдал хэвийн байна" гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Шүүх хурал одоогоор  хэвийн үргэлжилж байна.  

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд