Төөрч, сураггүй болсон 9 иргэнийг эсэн мэнд олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2024-04-14 11:37:27

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Төөрч, сураггүй болсон 9 иргэнийг эсэн мэнд олж, цас шаварт суусан 10 иргэнийг аюулгүй болгосон тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд Увс аймгийн Сагил, Өмнөговь аймгийн Даланзадгад,Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан суманд нийт 9 иргэн төөрч, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж, 9 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Өвөрхангай аймгийн Хужирт, Өмнөговь аймгийн Ханбогд суманд цас, шаварт суусан гурван автомашиныг татан гаргаж, 10 иргэний аюулгүй байдлыг хагажээ.

Холбоотой мэдээ