“Хунт нуур” балет энэ сард үзэгчдийн мэлмийг баясгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-07 18:10:21

УДБЭТ-ын 53 дахь улирлын тоглолт үргэлжилж байна.

Энэ сарын 4-нд дуурийн ноён оргил Ж.Верди "Аида" дууриар тоглолтын салхийг хагалсан тус театрын уран бүтээлчид П.И.Чайковский "Хунт нуур" бүжгэн жүжгийг энэ сарын 10,11-нд тоглоно.

Тоглолтын гол дүрд Одетта, Одиллияд МУГЖ Ч.Ганчимэг, Зигфридэд СТА О.Ганцоож , Ротбартад СТА А.Өлзий-Орших, Алиа салбадайд СТА Б.Төгөлдөр нар бүжих юм.

Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд үзэгчдийн хүртээл болжээ.

Тоглолтын тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn цахимаар худалдан авах боломжтой.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд