Я.Содбаатар: 2028 оны олимп угтсан олон улсын тэмцээнүүдээс эх орондоо зохион байгуулах хүсэлт хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-19 10:36:21

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Киргизстаны Бишкек хотноо Азийн бөхийн холбооны хурал боллоо.


Тус хуралд Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр нар оролцсон байна. Хурлын эхэнд Азийн болон дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос тэмцээн уралдаан, үйл ажиллагааныхаа тайланг танилцуулжээ.


Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар ярихдаа, “Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд 2024-2028 онд, дараагийн Олимп хүртэлх хугацаанд зохион байгуулах олон улсын тэмцээнүүдээс эх орондоо хүлээн авах хүсэлтээ хүргүүллээ. Мөн залуу тамирчдаа олон улсын хамтарсан бэлтгэлд хамруулах, тэтгэлэгт хөтөлбөрт оруулах, шүүгч нарыг бэлдэх зэрэгт анхаарч байна. Өнөөдрөөс Олимпын эрхийн тэмцээн эхэллээ. Манайхаас 11 тамирчин өрсөлдөх юм. Монголчууддаа сайхан мэдээ дуулгана гэдэгтээ итгэлтэй байна” гэв. 

Холбоотой мэдээ