Tүргэн тусламж дуудлагын 87.2 хувийг яаралтай бус дуудлага эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-05 18:03:11
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймагт 2016 он гарсанаар эхний есөн сарын байдлаар аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн утсанд нийт 5236 дуудлага ирсэн байна. Үүнээс яаралтай дуудлага 440 буюу 8.4 хувийг нь эзэлж байгаа бол үр дүнгүй дуудлага 230 буюу 4.4 хувийг  харин яаралтай бус дуудлага 4566 буюу 87.7 хувийг эзэлж байгаа дүнтэй байгаа юм.

Эрүүл мэндийн тухай хуулийн 13.4.2 зааснаар “цочмог өвчин, амьсгалын замын цочмог халдварт өвчин, ходоод гэдэсний цочмог халдварт өвчин, осол гэмтэл, авто осол,  түлэнхий зэрэг өвчнүүдийн үед яаралтай түргэн тусламж авах шаардлагатай” гэж заасан байдаг байна. Иргэд энэ талаарх ойлголт дутмаг байгаагаас үр дүнгүй болон яаралтай дуудлага ихээр өгч байгаа нь эргээд  аминд халтай очих ёстой дуудлаганд цаг алдаж очиx эрсдэл дагуулж байгаа талаар аймгийн нэгдсэн эмнэлгийн холбогдох мэргэжилтнүүд хэллээ.

Иргэд өвтөний биеийн байдлыг зөв үнэлэн түргэн тусламжийн утсанд мэдээллэх үүрэгтэй ба эмч эмнэлгийн ажилтнуудийг хүндлэн өрх болон амбулаторийн тасгаар үйлчлүүлэх хэрэгтэй ба яаралтай үед 103 тусгай дугаарт дуудлага өгөхийг сануулж байна. Мөн дуудлага давхардсан тохиолдолд жижүүрийн сувилагчийн хэлснээр өвчтөний зовиурын байдлаар ангилан үзлэгээ тохируулан үздэг гэлээ.

Одоогийн байдлаар өдөрт 20-30 дуу;лага хүлээн авч байгаа бөгөөд амьсгалын замын өвчлөл нэмэгдэх үеэр дуудлага 2 дахин нэмэгдэж ачаалал ихэсдэг тухай албаныхан онцлов.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ