Нутгийн зүүн хэсгээр маргааш бороо орж, салхи шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн хэсгээр энэ сарын 10-нд бороо, нойтон цас орж, салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, иргэд, тээвэрчдэд анхаарууллаа.
2024 оны 5 сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 11-нд Онон, Улз, Халх голын сав газраар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 13-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 11, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Энэ сарын 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +11..+16 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. Энэ сарын 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.