СЭЛЭНГЭ: “Онцгой төгөл”-д 6 төрлийн 710 ширхэг модыг нэмж тарилаа
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
Сүхбаатар, 2024 оны тавдугаар
сарын 13 /МОНЦАМЭ/. “Онцгой төгөл” цэцэрлэгт
хүрээлэнд 3 дахь жилийн бүтээн байгуулалтаар үхрийн нүд, нарс, улиас, хайлаас, голт бор,
бургас гэсэн 6 төрлийн 710 ширхэг модыг дахин нэмж тарьжээ.
“Тэрбум мод” үндэсний
хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймгийн ОБГ-аас 2022 онд Сүхбаатар сумын “Бор
гүвээ” 5 дугаар багт "Болдтөмөр Ерөө гол" ХХК-тай хамтран “Онцгой
төгөл” цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан юм.
Энэхүү онцгой төгөл нь 5000м2 талбайг
хамарсан бөгөөд эхний жилийн бүтээн байгуулалтаараа 2 нэр төрлийн 1870
ширхэг мод тарьжээ.
Харин өнгөрсөн 2023 онд 3 төрлийн 6000
ширхэг модыг нэмж тарин, агч, гүйс, голт бор, хайлаас гэсэн 4
төрлийн 7870 ширхэг модтой болсон байна.
Энэхүү
мод тарих бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Онцгой төгөлөөс гадна Алтанбулаг
суманд байрлах Онцгой байдлын газрын “Гүний усны
сургалт дадлагын төв”-н дэргэд Олон
улсын гэр бүлийн өдрийг угтан 250 ширхэг нарс мод тарьжээ.
Мөн гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аав ээжийн хайрыг илэрхийлсэн “Аав, ээж, би” буухиа болон
элсний гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан байна.