ХОВД: Мал төллөлт 77.4 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-16 12:41:33

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд энэ жил 1.4 сая толгой мал төллөх урьдчилсан тооцоо бий.

Үүнээс одоогийн байдлаар 1 сая 107 мянга 607 толгой мал төллөж, мал төллөлт 77.4 хувьтай үргэлжилж байна.

Одоогоор гарсан төлийн 98 хувь буюу 1 сая 85 мянга 388 толгой төл мал бойжиж байна. 

Үүний дотор ишиг хамгийн олон буюу 588764 толгой байна. Харин хурга 446850, тугал 31908, унага 13997, ботго 3869 толгой бойжиж байгаа юм.

 Мөн одоогоор 22219 толгой төл мал хорогдсон бол 37426 толгой мал хээл хаясан байна.   

 

Холбоотой мэдээ