Улиастай, Сэлбэ, Дунд гол дагуух хогийг цэвэрлэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-16 14:06:46

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. "Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн цэвэрлэгээнд нийслэлийн 34 байгууллагын 1900 ажилтан албан хаагч нэгдэж, Сэлбэ, Улиастай, Дунд гол дагуух хогийг өнөөдөр цэвэрлэв.


Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагыг цэвэрлэгээнд идэвхтэй оролцуулахаар нийслэлийн ЗАА-наас “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г зохион байгуулсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-19-нд гэхэд 9 дүүргийн иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын ажилтан албан хаагчид хамрагдаж, нийтийн эзэмшлийн 900 мянган м/кв зам талбайг цэвэрлэжээ. 

 


Холбоотой мэдээ