ӨВӨРХАНГАЙ: Нярайн эмгэгийг аймагтаа цаг алдалгүй илрүүлэх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-17 16:34:02

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь нярайн төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх Pax-i3D Smart СВСТ аппараттай  боллоо.


НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр АШУҮИС-ийн Нярайн скринингийн төвийн салбарыг энд нээж байгаа юм.


Хүүхэд төрсний дараах 24-72 цагт багтаан скрининг шинжилгээг хийдэг бөгөөд төрөлхийн болон удамшлын эмгэгтэй эсэхийг илрүүлж, эрт үед нь цаг алдалгүй оношлох, эмчлэх боломжтой болж байна.


Энэ шинжилгээгээр 50 гаруй төрлийн өвчнийг илрүүлж нярай, хүүхдийн өвчлөлийг багасгах, хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлдэг учир аймгуудын БОЭТ-ийг түшиглэн нэвтрүүлэхийг Эрүүл мэндийн сайд дэмжин ажиллаж байгаа аж. Эрүүл мэндийг дэмжих үндэсний зөвлөлийн 2024 оны 06 дугаар тогтоолоор нярайн скрининг шинжилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх шийдвэрийг гаргажээ. 

Холбоотой мэдээ