СЭЛЭНГЭ: Сонгуулийн хороодод ажиллах мэдээлэл технологийн ажилтнууд сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-17 15:52:01

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээлэл технологийн баг Сэлэнгэ аймагт энэ сарын 16-нд ажиллалаа.

 

Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны хүсэлтээр тус багийнхан сонгуулийн автоматжуулсан систем буюу санал тоолох төхөөрөмжтэй хэрхэн зөв харьцан ажиллах чиглэлээр мэдээлэл өгч, сургаж дадлагажуулах ажлыг зохион байгууллаа.

 

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль тогтолцооны хувьд өөр, хуульд орсон хэд хэдэн өөрчлөлттэй холбогдуулан аймгийн Сонгуулийн хорооноос энэ сургалтыг авч байгаа юм.  

 

Сургалтад Сэлэнгэ аймгийн 17 сумын 62 хэсгийн байранд мэдээлэл технологи хариуцан ажиллах 81 төрийн албан хаагч хамрагдаж гэрчилгээ авлаа.

Холбоотой мэдээ