Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн Гадаад харилцааны хорооны даргыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-20 15:27:38

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга Лорэн Вээрли тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр  хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр энэ жил Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгааг онцолж, түүхэн ойг өргөн хүрээнд тэмдэглэх, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн чухал олон арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, хоёр талын болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд харилцаагаа бэхжүүлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа нотоллоо.


Мөн Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдэд талархал илэрхийлж, тэдгээр нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв.


Холбоотой мэдээ