ХОВД: Ерөнхий шалгалтыг таван ээлжээр зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-22 14:43:49

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт өнөөдөр Ховд аймагт болж байна.

Шалгалтын агуулга нь ерөнхий мэдлэг буюу хууль, эрх зүй, түүх соёл, нийгэм, эдийн засаг, цахим орчин, компьютерын хэрэглээний программ, монгол хэл, бичгийн чадвар, дүн шинжилгээ хийх чадвар гэсэн хэсгээс бүрдэнэ.  

Энэ удаагийн шалгалтад оролцохоор Ховд аймгаас 113 иргэн бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг таван ээлжээр зохион байгуулж, ил тод нээлттэй байдлыг бүрдүүлжээ.

Үүнээс гадна Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, шалгалтыг зохион байгуулах ажлын баг шалгалтад оролцогчдод анхаарах зүйлс, зөвлөмжүүдийг тухай бүрд өгч,  хяналт тавьж байна.

Шалгалт одоогоор хууль, журмын дагуу хэвийн үргэлжилж байна.

Холбоотой мэдээ