СЭЛЭНГЭ: Алслагдсан цэгүүдийг камержуулснаар ан амьтдыг хамгаална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-28 11:31:54

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслөөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд камержуулалтын ажил хийнэ. 

 

Энэхүү төслийг “Эко ирээдүй хөгжлийн төв” ТББ-аас Сүхбаатар сумын ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэх юм.

 

Камержуулалтыг Сүхбаатар сумын 1, 3, 4, 5-р багийн алслагдсан 8 цэгт тавих бөгөөд эдгээр цэгээр зэрлэг ан амьтан орж ирэх магадлал их байдаг байна.

 

Мөн дээрх цэгүүдэд камер тавьснаар гаднаас орж ирж буй ан амьтны бүртгэл судалгааг гаргах, тэдгээр амьтдыг хамгаалах зорилготой юм.

 

Хяналтын камерууд нь нарны энергээр эх үүсвэрээ авдаг, 4 жи, 360 градус эргэдэг, 500 мертээс 1 км-ийн зайд татах чадвартай байна.

 

"Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслөөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 цэгт камер байршуулахаас гадна Сүхбаатар сумын Буур хээрийн 4-р багт орших Буйрын гол дээр шувуу ажиглах цэг байгуулж, мөн бургасжуулахаар төлөвлөжээ.

 

Шувуу ажиглах цэг байгуулснаар Буйрын голд ирж буудалладаг усны шувуудын тоог гаргах боломж бүрдэх юм.

  

 

 

Холбоотой мэдээ