БАЯНХОНГОР: Сонгогчийн өдөрлөг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн сонгуулийн хорооноос “Сонгогчийн өдөрлөг”-ийг зохион байгуулна.
Өдөрлөг нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцоо, сонгуулийн тойрог, мандат, санал тэмдэглэх заавар, тэдгээрийн онцлог болон сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах зорилготой. Аймгийн Сонгуулийн хороо, Мэдээлэл технологийн баг хамтран зохион байгуулах "Сонгогчийн өдөрлөг" зургаадугаар сарын 2, 8, 9-ний өдрийн 10:00-20:00 цагт аймгийн Баганат талбайд болох юм.
Өдөрлөгөөр
- Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загвар танилцуулах
- Сургалтын саналын хуудаст санал тэмдэглэх зааварчилгаа өгөх, туршилт хийлгэх
- Санал авах загвар байрны бүхээгт сургалтын саналын хуудаст санал тэмдэглэж санал тоолох төхөөрөмжид уншуулан танилцах туршилт хийнэ.
Ташрамд, Баянхонгор аймгийн сумдын 20 сонгуулийн хороонд 140, сумын сонгуулийн 104 хэсгийн хороонд 936 төрийн албан хаагч ажиллана. Мөн нягтлан бодогч, архив бичиг хэрэг, мэдээллийн технологийн баг, даамал, цагдаагийн ажилтан, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан зэрэг сонгуулийн үеэр нийт 1425 хүн ажиллана.