Монголын боксчдоос долоо нь үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-29 15:00:06

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Парисын олимпын боксын төрөлд эрх олгох тэмцээн Тайландын Бангкок хотод зургаа дахь өдрөө үргэлжилж байна.


Тэмцээнд Монголын 12 тамирчин оролцсоноос тав нь үзэгчдийн суудалд шилжлээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 92 кг-д Н.Отгонболд, эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг нар тэмцээнээ дуусгасан байна.


Тэгвэл өнөөдөр +92 кг-д Х.Бекнур эхний тулаанаа Доминиканы боксчинтой хийх бол 63.5 кг-ын жинд Э.Цэндбаатар Болгарын боксчинтой тоглоно. Э.Цэндбаатар ялбал шөвгийн наймд, Х.Бекнур ялбал шигшээ 16 шатанд шалгарах юм.


Дээрх хоёр тамирчнаас гадна эрэгтэйчүүдийн 51 кг-д Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 80 кг-д Г.Далай, эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар дараагийн тулаанаа хүлээж байна.


Уг тэмцээнээс эмэгтэйчүүдийн 50, 54, 57, 66, 75 кг-д тус бүр дөрөв, 60 кг-д гурван эрх өгнө. Харин эрэгтэйчүүдийн 51, 92, +92 кг-д тус бүр дөрөв, 80, 57 кг-д гурав, 63.5, 71 кг-д таван эрх олгох юм.

Холбоотой мэдээ