ӨНӨӨДӨР: Малчдад үзүүлсэн тусламжийн талаар мэдээлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны тавдугаар сарын 30-ны /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 30-ны пүрэв гарагт
болох үйл явдлын тойм:
09:00 цагт: Төрийн ордонд: Ашигт малтмалын лиценз, татвар, төлөлттэй холбоотой УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол үргэлжилнэ.
09:00 цагт: ЭМЯ-нд:Эрүүл мэндийн салбарын нийгмийн түншлэлийн 3 талт
хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулах үйл ажиллагаа болно. Хэлэлцээрт Засгийн
газар, ҮЭ, ажил олгогч талууд гарын үсэг зурна. Утас: 96121-060, 8911-9482.
10:30 цагт: МУЗН-д: Зудад өртсөн малчид, иргэдэд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн хаалтын үйл ажиллагаа болно. Утас:9900-7969.
11:00 цагт: ХЭҮК-д: Хүүхдийн
эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, 23 дахь илтгэлд тусгасан хүүхдийн
эрхийн асуудал, УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан хүүхдийн эрхийн асуудлаар мэдээлнэ.
Утас 9902-8438.
11:00 цагт: “Монгол ньюс”
мэдээллийн төвд Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн
Ц.Гарамжавыг баривчилсантай холбогдуулан
тус холбооноос мэдээлэл хийнэ.
12:00-18:00 цагт: “Туушин”-д SME/Day-2024” бизнeс эрхлэгчдийн өдөрлөг болно.
16:00 цагт: “Чингис хаан “Үндэсний музейн сан хөмрөгт СГЗ, шог зураач С.Цогтбаяр, “Юнител” ХХК хамтран пянз хүлээлгэн өгөх үйл ажиллагаа музейн эрдэм шинжилгээний номын санд болно. Утас: 9905-1914.