ЖДҮ эрхлэгчдэд гэрээний дүнд үндэслэн зээл олгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-30 08:58:55

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ЖДҮ, үйлчилгээний салбарт дижитал технологи, инновац нэвтрүүлэх “Digital SME-2024” форум “Холидэй Инн” зочид буудалд боллоо.


Форумыг Нийслэлийн ЖДҮ, үйлчилгээг дэмжих төв, Германы хамтын ажиллагааны байгууллага (GIZ)-ын Эдийн засгийн олон талт төслийг дэмжих (ICED) төслийн нэгж, ”Голомт” банк хамтран зохион байгуулж, форумд оролцогч нарт тус тусын үйл ажиллагааны оролцоог танилцууллаа.




Тухайлбал, энд Германы хамтын ажиллагааны байгууллага ЖДҮ эрхлэгчдийг дижитал шилжилтэд бэлтгэж сургах, “Голомт” банк нийлүүлэлтийн буюу худалдаа, борлуулалтын зах зээлийн платформ үүсгэх, нийслэлийн ЖДҮ үйлчилгээг дэмжих төв НӨҮГ бизнес эрхлэгчдийг олон улсад гаргах “Go market” цахим худалдааны хөтөлбөрт хамруулах зэргээр гурван талын оролцоотой ажиллаж байна.




Нийслэлийн ЖДҮ үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Отгонзул, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ “CU” сүлжээ дэлгүүрт нийлүүлж борлууллаа гэхэд тухайн ЖДҮ эрхлэгчийн гэрээний үнийн дүнд үндэслэн зээл олгож байна. Энэ нь барьцаа хөрөнгийн шаардлагагүй, цаг хугацааг хэмнэж эргэлтийн хөрөнгөтэй болоход дэмжиж байна. Бид ЖДҮ эрхлэгч нарт:

  • Зах зээлийн зөв судалж, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ нийлүүлэх,
  • Маркетингаа зах зээл, хэрэглэгч нартаа тулгуурлан төлөвлөхийг зөвлөж байна гэв.

Германы хамтын ажиллагааны байгууллага (GIZ)-ийн төслийн хэрэгжилт хариуцсан захирал А.Амгалан, манай төслийн нэгж “Digital SME”-д энэ жилээс оролцож байгаа. ЖДҮ, үйлчилгээ эрхлэгч нарт өнөөдөр бараа, бүтээгдэхүүнээ зах зээл, хэрэглэгчээ олж, оновчтой борлуулахад бэрхшээл тулгарч байгаа нь судалгаагаар гарсан.




Дижитал технологи нь шинэ зах зээлд гарах боломжийг нээж өгч байгаа юм. Бид өмнөх төслүүдийн туршлага дээр үндэслэн энэ боломжийг аль болох тэлэхийг эрмэлзэн ажиллаж байна. Манайх шиг интернэтийг өргөн хэрэглэж буй улс орон цөөн.

Гагцхүү технологийн хөгжлийн энэ эрин үед дараа дараагийн шинэ түвшинд гарахад дутагдаж буй зохицуулалтыг хийж өгөх шаардлагатай байна. Үүнд дижилтал технологи тусална. Манайх шиг хөгжиж буй оронд энэ талын дэвшлийг ашиглаж хөгжүүлэн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломж их байна. Технологийн шилжилтид бид эхний ээлжинд бизнес эрхлэгч нарт зөвлөж, сургах, мэдлэг, боловсруулалт, зохицуулалт дээр туслан дэмжиж байна гэв. 


““Digital SME-2024” форумд “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн малын гаралтай түүхий эд боловсруулах “МИМО” эрдэс тэжээлийн болон гумины бордоо хийх шинэ технлогийн төслөө таницуулан бүтээгдэхүүнээ дэлгэсэн юм.

Сократус студио” компани инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ЖДҮ эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрөөс бойжин гаргасан ясны “Янзтай” шөл бүтээгдэхүүнээ мөн дэлгэн танилцууллаа. 



Холбоотой мэдээ