ЗАВХАН: Татмын ойжуулалтын үр дүнд голын урсац сайжирчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймагт энэ жил нийт 137 га газарт татмын ойжуулалтыг хийнэ. Тодруулбал Алдархаан, Цагаанхайрхан, Тэлмэн, Баянтэс, Тэс, Улиастай суманд татмын ойжуулалт хийх юм.
Уур амьсгалын
Ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр
хэрэгжүүлж буй АДАПТ төслөөс уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртсөн голын эх
бүхий талбайд урсац бүрдэх сав газрын унаган төрх, экосистемийг хамгаалах
зорилгоор татмын ойжуулалтыг зорилтот 4 аймагт орон нутгийн оролцоог
ханган хэрэгжүүлж байна.
Завхан аймаг 2023 онд зургаан сумын 95 га талбайд татмын ойжуулалт хийж 76000 ширхэг мод тарьжээ.
Тухайлбал Алдархаан суманд 10 га, Цагаанхайрхан суманд 10 га-д татмын
ойг нөхөн сэргээх талбайнуудыг тодорхойлж зурагжуулан, АДАПТ төслийн
санхүүжилтээр татмын ойжуулалт хийсэн байна.
Эдгээрээс
онцолбол өнгөрсөн онд Яруугийн гол дагуу 30 га газарт татмын ойжуулалтыг
хийснээр байгалийн аясаар нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн төдийгүй голын урсац сайжирчээ.
Дөрөв,
тавдугаар сард хийсэн ажиглалтаар Алдархаан сумын нутагт Яруугийн голын гүүрний
орчимд голын урсгалын хурд 0.6-0.8 м/с, хамгийн өргөн хэсэгтээ 130 метр орчим
байна. Усны түвшин, урсгал өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад их байна.
Татмын ойжуулалтыг хийснээр голын татам орчмын экосистем сэргэж ан амьтад цуглах, бичил уур амьсгал бүрдэж хүн, амьтан амьдрах таатай орчныг бүрдүүлэх. Өнгөн хөрсний элэгдлийг багасах, чанарыг сайжруулах.
Усны чанар болон нөөцөд эерэг нөлөө үзүүлж
эргэн сэргэх боломжийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой гэж Хяргас
нуур-Завхан голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн Т.Даваажаргал
мэдээлэв.