Асрамжийн төвөөс гарсан хүүхдийн амьдрал ахуйг дэмжих цогц арга хэмжээг тогтоолын төсөлд тусгажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин хүүхэд болон байнгын асаргаа сувилгаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг тусган, холбогдох саналын хамт УИХ-д өргөн барьсан. УИХ-аас 23 дахь илтгэлтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл баталжээ. Хүүхдийн эрхийн талаар УИХ-ын тогтоолын төсөлд хэрхэн тусгасныг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан танилцуулсан юм.
УИХ-ын тогтоолд Боловсролын салбар дахь Хүний эрх:
Хөгжлийн бэрхшээлтэй сурагчийн эрхийг хангахдаа, тэднийг дэмжих төв ажиллуулж, тохирох
орчин бүрдүүлэх, тусгай
сургалтын хэрэглэхүүн бий болгох, эцэг, эхийн оролцоог сайжруулж, багшийн туслахаар ажиллах нөхцөл
боломжийг бүрдүүлэх, багш, багшийн туслах ажилтанд нэмэгдэл хөлс олгох хуулиар
тогтоосон арга хэрэгслийг үр дүнтэй хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын
арга хэмжээ авах.
Хувийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын үйл
ажиллагаанд тавих шаардлага, шалгуурыг нарийвчлан тогтоох, хүүхдийн өдөр
өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, стандарт, эрх зүйн орчныг
бүрдүүлэх.
Хүүхдийн эрхийн зарим асуудлын хүрээнд:
Улсын хэмжээнд хагас, бүтэн өнчин, байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, айлд амьдарч байгаа зэрэг
хүүхдийг бүртгэж, мэдээллийн
нэгдсэн сан бүрдүүлэн хянах
механизмыг сайжруулах, эдгээр хүүхдийн амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн санг
бүрдүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, тусгайлсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх
Хүүхдийн асрамж халамжийн төвөөс гарч буй өнчин хүүхдийг ажилтай, орон гэртэй болоход дэмжих, их,
дээд сургуульд сурахад боловсролын зээлийн санхүүжилтээр үнэ төлбөргүй сургах, суралцагчийн тэтгэлгийг хамтад
нь шийдэх цогц арга хэмжээ хэрэгжүүлэх
Аймаг, дүүрэг бүрд байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд зориулсан нөхөн
сэргээх, нийгэмшүүлэх, боловсрол олгох, өдөр өнжүүлэх хөгжлийн төв, байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн
асрамж халамжийн төв байгуулах, холбогдох санхүүжилт, хүний нөөцийг шийдвэрлэх
Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал,
хүний эрхийн талаар
Ахмад настан, хүүхэд, байнгын хэвтрийн өвчтэй, хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийг асрах үйлчилгээг даатгалаар санхүүжүүлэх эрх зүйн орчныг
бүрдүүлэх
Шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэлгийг хугацаанд
нь төлөхгүй, хуулиар хүлээсэн
хүүхдээ хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргийг биелүүлэх зохицуулалтыг хууль
тогтоомжоор тодорхойлох, энэ үүргээ биелүүлэхгүй эцэг, эх, асран хамгаалагчдад
хүлээлгэх хуулийн хариуцлагыг нэмэх, нөхөн төлөх нөхцөлтэй “Хүүхдийн тэтгэлгийн
сан” байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай асуудлыг тусгажээ.
Хэвлэлийн хурлын
төгсгөлд, урин дулаан цаг ирсэн тул холбогдох төрийн байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийг
үер, ус, гал, зам тээврийн
осол зэргээс хамгаалахад онцгойлон анхаарахыг зөвлөсөн юм.