ӨМНӨГОВЬ: "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 38 хоршоо шинээр байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-06-10 14:44:49

Даланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо" үндэсний хөдөлгөөний хүрээнд зөвлөн туслах 30 мэргэжилтэн Өмнөговь аймагт ажиллаж байна.

 

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ган зудын давтамж нэмэгдэж, бэлчээрийн МАА-н салбарт олон сөрөг нөлөө бий болж байна. Малчдад учирсан энэхүү эрсдэлийг багасгах зорилгоор “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль батлагджээ.

 

Тус хуулийн хэрэгжилтийг ханган малчны амьжиргааг дэмжих “Шинэ хоршоо" үндэсний хөдөлгөөн 21 аймагт хэрэгжиж байна.

 


Зөвлөн туслах мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн 15 суманд орон нутгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, 4821 малчин өрхөд мэдээлэл, зөвлөгөө өгч, одоогоор аймгийн хэмжээнд 38 хоршоог шинээр байгуулан, 13 хоршоо шинэчлэгдсэн зохион байгуулалтад оржээ.

 

Шинээр байгуулсан 30 хоршоо зээлийн хүсэлт гаргаснаас 5 хоршоо 428,5 сая төгрөгийн зээл авч, 21 хоршооны зээлийг арилжааны банкууд судалж байна.

 

Мөн дээрх хоршоонуудаас 4 хоршоонд 20 га газар олгож, 9 хоршоо газрын хүсэлтээ өгчээ.

Холбоотой мэдээ