U23 насныхан Хятадын тэмцээнд түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-11 08:46:49

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “FIBA 3x3 Nations League, Stop-1” тэмцээн БНХАУ-д болж өндөрлөж, U23 насны эрэгтэйчүүд түрүүллээ.


Тус тэмцээнд манай улсаас U23 насны ангиллын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнхан өрсөлдөв. Эрэгтэйчүүд хэсгийн хэсгийн эхний тоглолтдоо Филиппинийг 21:12-оор хожсон ч Японд 17:21-ээр хожигдсон. Гэвч 38 оноогоор хэсгээр тэргүүлж, шигшээ тоглолтод шалгарсан юм. Шигшээд талбайн эзэн Хятадын багийг 20:19-өөр буулган авснаар тус тэмцээний аваргаар тодорчээ. Хятадтай тоглосон тоглолтод Ч.Тэмүүлэн долоо, Г.Дөлгөөн, А.Азбаяр нар тус бүр дөрөв, С.Биндэрьяа таван оноо авсан байна.


Харин эмэгтэйчүүд хэсгийн тоглолтдоо Филиппин, Японы шигшээд хожигдсоноор тэмцээнээ дуусгажээ. 

Холбоотой мэдээ