Бюль Бюлийн нэрэмжит дуурийн дуучдын уралдаанд Б.Монголхүү тусгай байр эзлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Азербайжаны нийслэл Баку хотноо болсон Бюль Бюлийн нэрэмжит ес дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Монголхүү тусгай байр эзэлжээ.
Уг уралдаанд 18 орны 150 гаруй дуурийн дуучин оролцжээ. Харин Монгол Улсаас УДБЭТ-ын гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар, Б.Монголхүү, концертмейстер Ү.Уртнасан нар оролцсон юм.
Энэхүү уралдааныг Азербайжаны ерөнхийлөгч, үндэсний удирдагч Гейдар Алиевын зарлигаар 1997 онд Баку хотноо анх зохион байгуулсан юм. Улмаар Азербайжаны нэрт тенор, ардын жүжигчин, ЗХУ-ын төрийн шагналт, профессор Бюль Бюлийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уламжлалт уралдаан болж өргөжсөн түүхтэй.