СЭЛЭНГЭ: Өнөө, маргааш дуу цахилгаантай, аадар бороо үргэлжлэн орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө, маргааш дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.
Иймээс болзошгүй
нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн ОБГ-аас
анхаарууллаа.
Нөөлөг
салхи гэдэг нь борооны бөөн үүл /Cb/, аадар хур тунадас, аянга цахилгаан
ажиглагдах үед гэнэт богино хугацаагаар салхины хүч эрс ширүүсэх үзэгдлийг
хэлдэг байна.
Нөөлөг
салхитай үед салхины чиглэл тогтворгүй, хурд жигд биш, 18-25 м/с-ээс ч их байж
болдог байна. Тиймээс бороо орж байгаа үед сонор сэрэмжтэй байх нь өөрийн
болоод бусдын амь, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаална.