ХӨВСГӨЛ: Мөрөн хотыг 10 мянган цэцгээр гоёно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-12 13:53:07

Мөрөн, 2024 оны зургаадугаар   сарын 12 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нийтийн эзэмшлийн талбайг энэ зун 10 мянган цэцгээр гоёно.


“Мөрөн сумын нийтийн эзэмшлийн 800-1200 м.кв талбайг жил бүр цэцэгжүүлдэг.


Энэ жил  260 м.кв талбайд 3 зүйлийн мандлын цэцгийг үрээр шууд тарьж дууссан.


Өнөөдөр өвлийн хүлэмжид 3 сараас эхлэн хийсэн цэцгийн үрсэлгээг суулгаж байна” гэдгийг Хот тохижилт үйлчилгээний төвийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн О.Батчулуун ярилаа.




Хот тохижилт үйлчилгээний төвөөс иргэдэд болон гадаад, дотоодын зочдод өнгө үзэмжтэй, ая тухтай орчин бүрдүүлэхээр сүүлийн жилүүдэд нийтийн эзэмшлийн талбайг тохижуулан цэцэгжүүлж байна.


 2017 онд Мөрөн сумын хэмжээнд 8000 цэцэг үрслүүлж чимснээс хойш жил бүр цэцэгжүүлдэг болжээ.


Энэ жилийн хувьд цэцгийн нэр төрөл, тоог олшруулан гоёхоор үрслүүлж, эхний цэцгүүдийг суулгаж эхэллээ.

 

 

 

Холбоотой мэдээ