БАЯН-ӨЛГИЙ: Ихэнх нутгаар аадар бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ 
                                                                    Өлгий, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ихэнх нутгаар ирэх өдрүүдэд аадар бороо орно гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Тодруулж хэлбэл, энэ сарын 15, 18-ны өдрүүдэд аймгийн ихэнх нутгаар, 16-ны өдөр төв болон баруун өмнөд хэсгээр, 17-нд баруун хэсгээр аадар бороо орно.
 
Борооны өмнө хүчтэй салхи шуурч, мөндөр орж болзошгүй. Иймд
аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    