ОРХОН: Цусны донорууд жилд дунджаар 280 литр цус хандивладаг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-06-17 08:41:45
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/ Орхон аймагт цусны 3100 донор байдаг бөгөөд тэд жилд дунджаар 700 нэгж буюу 280 литр цус цуглуулдаг байна.


Өнгөрсөн онд  Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Цусны салбар төв 1500 нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж 387 хүний амь аварчээ. Тус төв цусны донорыг нэмэгдүүлэх, иргэдийг цусаа хандивлахыг уриалж “Амьдрал бэлэглэсэн 20 жил-Донор танд баярлалаа” өдөрлөгийг зохион байгууллаа.


Дэлхийд жилд дунджаар 108 сая донор цусаа хандивлаж, цугласан цусны нөөцийн 50 хувь нь хөгжингүй орнуудад өгдөг байна. 


Холбоотой мэдээ