ОРХОН: Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах хүсэлтийг 21 байгууллагаас өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-06-17 09:08:33
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/ Төрийн албаны найм дахь удаагийн тусгай шалгалтад 13 иргэн дөрвөн албан тушаалын төлөө өрсөлдлөө.


Тухайлбал, Соёл, урлагийн газар, Стандартчилал, хэмжилзүйн газар, аймгийн ЗДТГ, ГХБХБГ-т мэргэжилтэн сонгон шалгаруулж авах ажлын байр зарласан байна.


Шалгалтын хөндлөнгийн хяналтаар дээрх байгууллагуудын дарга нар болон Төрийн албаны зөвлөл ажиллалаа. Орхон аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд удирдах болон гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах хүсэлтийг 21 байгууллагаас ирүүлж, 35 ажлын байрны захиалга өгсөн байна.

 

Холбоотой мэдээ