БАЯН-ӨЛГИЙ: Мэргэжлийн боловсролын багш нар БНСУ-д туршлага судалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий, Говьсүмбэр, Орхон аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн багш нар энэ сарын 17-ны өдрөөс БНСУ-ын Бусан, Дэгү хотод туршлага судалж байна.
Тэдний дунд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн 7 багш байгаа.
Хөтөлбөрийн хүрээнд багш нарыг Дэгү хотын Тегион дүрс оношилгооны эмнэлэгт бүтэн биеийн оношилгоонд оруулна. Мөн мэргэжлийн боловсролын 2 сургуулиар орж туршлага судалж, Сусоны их сургуультай хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл солилцох аж. Техникийн их сургуульд ажиллаж туршлага судлан, манай улсын Мэргэжлийн боловсролын сургуулийн үйл ажиллагааны талаар илтгэл тавьж хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байна.
Багш нарын туршлага судлах үйл ажиллагаа энэ сарын 23-ны өдрийг хүртэл
үргэлжилнэ.