Узбекистан улстай цахим засаглал, мэдээллийн технологийн салбарт хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-19 16:56:07

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан улстай цахим засаглал, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллана.


Энэ тухай ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжлийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч сайд Олег Андреевич Пекось тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ ярилцжээ. Мөн, хоёр орны цахим засаглал, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.


Узбекистан улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжлийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч сайд Олег Андреевич Пекось, “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, үйл ажиллагаа богино хугацаанд бодит үр дүнд хүрч байгааг үнэлж, цаашид хоёр орны мэдээллийн технологийн гарааны бизнесийг дэмжих, цахим эдийн засгийг хөгжүүлэхэд туршлага солилцон хамтран ажиллах сонирхолтой байгаа”-гаа илэрхийллээ.


Уулзалтаар талууд ярилцсан агуулгын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсоныг ЦХХХЯ мэдээлэв. 

Холбоотой мэдээ