СЭЛЭНГЭ: Өнөөдөр бороо үргэлжлэн орж, салхи секундэд 24 метрийг давж ширүүснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж
байна.
Өнөөдөр Сэлэнгэ
аймгийн зүүн хэсгээр их бороо орж, салхи секундэд 18-20 метр, зарим үед
секундэд 24 метрийг давж ширүүснэ.
21, 22-нд
нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо
орж, нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч, тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
Мөн 12:00 цагаас дээш үргэлжлэн орсон борооны улмаас ноосолсон хонь осгох, үр
тарианы ургамалд таагүй нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байна.
Иймээс борооны
өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй
байхыг аймгийн УЦУОША-наас онцгойлон анхаарууллаа.