ХОВД: Ойрын өдрүүдэд бороотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-25 11:22:15

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийн дунд үеэр Ховд аймгийн зарим газраар түр зуурын бороо орно.

Иймд болзошгүй эрсдэл, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.

Энэ сарын 26, 27, 28, 29-нд зарим газраар бага зэргийн бороо (дуу цахилгаантай аадар бороо) орно.


Салхи энэ сарын 26, 27-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар салхи секундэд 4-9 метр байх төлөвтэй.


Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө +8+13 градус, өдөртөө +22+27 градус байна. Харин бусад нутгаар шөнөдөө +15+20 градус, өдөртөө +28+33 градус дулаан байх төлөвтэй. 

 

Холбоотой мэдээ