ДОРНОГОВЬ: Өсвөрийн үндэсний хөгжмийн хамтлагууд Даланзадгад суманд тоглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-06-25 17:15:20

Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 25  /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн “Болор эгшиглэн”, Өмнөговь аймгийн сурагчдын “Гурван сайхны эгшиглэн” хамтлагийн хамтарсан үндэсний хөгжмийн тоглолт Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд энэ сарын 23-нд боллоо.


Говийн сурагчдын үндэсний хөгжмийн хамтлагийн хамтарсан тоглолт анх удаа энэ оны зургаадугаар сарын 20-нд Сайншанд суманд болж байсан бол хоёр дахь тоглолт Өмнөговь аймагт болсон байна. Өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, баялаг түүхтэй хоёр хамтлагийн тоглолтыг Өмнийн говийн үзэгчид, хүүхэд багачууд олноороо сонирхон үзжээ.


Өсвөрийн хүүхдүүд үндэсний хөгжмөөр хамтарч уран бүтээл туурвих нь хоёр аймгийн хүүхдүүдийг хоорондоо уулзах, найз нөхөд бололцох, нэг  нэгнээсээ сурах, туршлага солилцох боломжийг олгож байгаа юм.  


Холбоотой мэдээ