БУЛГАН: Ирц 51,1 хувьтай буюу 20221 сонгогч саналаа өгөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-06-28 19:18:02

Булган, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээнд 40482 сонгогч санал өгөхөөс 17.00 цагийн байдлаар 20221 сонгогч саналаа өгч, ирц 51,1 хувьтай байна. Бүсээр нь харвал УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойргийн санал хураалт 50,8 хувьтай буюу 97737 сонгогч саналаа өгөөд байна.

 

70 хэсгийн хороонд 72 санал тоолох төхөөрөмжөөр Булган аймгийн 16 сум  1 тосгонд 977 төрийн албан хаагч сонгуулийн үйл ажиллагааг явуулж байна.

 

Санал хураах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 1072 ажиглагч ажиллаж Сонгуулийн ерөнхий хорооны хүсэлтээр 4 төрийн бус байгууллагын буюу гадаадын иргэн ажиглаж буйг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

 

Аймгийн сонгуулийн хорооноос мэдээлэл технологийн 4 баг сумдад ажиллаж байгаа бөгөөд Хялганат тосгонд үүссэн хэт ачааллыг багасгахаар нэмэлт бүхээг байрлуулсан байна.

Холбоотой мэдээ