БАЯН-ӨЛГИЙ: Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 684 сонгогч санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-06-27 14:48:50

Өлгий, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тухай хуульд хүндэтгэх шалтгааны улмаас санал авах байранд очиж чадахгүй сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахаар хуульчилсан.


Тодруулж хэлбэл, эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч, Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгнө. 


Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооноос өгсөн мэдээллээр тус аймагт 684 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгнө. Үүнээс аймгийн төв Өлгий суманд 207, Алтайд 44, Баяннуурт 8, Бугатад 34, Булганд 52, Буянтад 12, Дэлүүнд 48, Ногооннуурт 16, сагсайд 54, Толбод 62, Улаанхуст 28, Цэнгэлд 119 сонгогч байгаа.


Хуульд заасны дагуу эдгээр сонгогчийн саналыг авах ажиллагааг санал авах өдрийн өдрийн өмнөх өдөр буюу өнөөдөр 09:00-20:00 цагийн хооронд аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ